Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шугаманд гарсан гэмтлийн улмаас ус оргилжээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг www.facebook.com/maitsetseg.maya хаягаас авав

Энэ амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргээс Цонжин болдог явах замын хойно гэнэт ус оргилсон. 

Энэ талаар УСУГ-ын шугамын ашиглалт засварын албаны дарга Д.Эрдэнэбат "Дөрөвдүгээр сарын 22-ны өглөө Улаанбаатар хотын ус дамжуулах шугаманд гэмтэл гарсан дуудлага ирсэн. 

Ус дамжуулах шугамны эх үүсвэрийн нэг шугам нь гэмтсэн байсан.

Улаанбаатар хотын усны хэрэгцээний 3/1 ийг хангадаг шугам юм.

Бид шуурхай ажиллаж нөгөө шугаманд ачааллыг нь шилжүүлээд өчигдөр үдээс өмнө хэвийн байдалд оруулсан" гэлээ.