2017/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,445.66₮
B14
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-14°
|
-20°
20:00
S44
-16°
21:00
S16
-17°
22:00
S16
-18°
23:00
S16
-18°
00:00
S16
-18°
01:00
S44
-19°
02:00
S44
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-21°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S32
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Galaxy S8-ын “улаан дэлгэц”-ийг програмын шинэчлэлээр засах болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN

Өнөөдөр АНУ, Канад, Өмнөд Солонгос зэрэг орнуудад Самсунг компанийн шинэ ухаалаг утас Galaxy S8 зарагдаж эхэлж байгаа.

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн “улаан дэлгэц”-ний асуудлыг програмын шинэчилсэн хувилбараар засах болсноо Самсунг мэдээлсэн байна. Энэ долоо хоногийн эхэнд урьдчилсан захиалгаар Galaxy S8 утас авсан зарим хүмүүс дэлгэц нь улаан туяатай болж, засагдахгүй байгааг сошиал сүлжээгээр мэдээлж байсан юм.

“Улаан туяатай дэлгэцний талаар зарим гомдол гарах болсон тул бид бүх Galaxy S8 утаснуудад зориулж ирэх долоо хоногт програмын шинэ хувилбар гаргахаар боллоо” гэж Самсунгийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Galaxy S8 нь Самсунг Электрониксийн Galaxy Note 7 утасны бүтэлгүйтлийн дараа зах зээлд гарч байгаа гэдэг утгаараа хамгийн их анхаарлын төвд байгаа бүтээгдэхүүн юм.

 

Эх сурвалж: Korea Herald

 

x