2017/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.41₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
18:00
S32
-20°
19:00
S32
-23°
20:00
S32
-23°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-23°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-24°
03:00
S32
-26°
04:00
S44
-26°
05:00
S44
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Ямар машинаас хэр хэмжээний татвар авах вэ? (ӨӨРЧЛӨЛТ)

Б.Ану
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Тавдугаар сарын 1-нээс эхлэн Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны боловсруулан инфографикуудыг та бүхэндээ танилцуулж байна. 

4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлж байна. 

Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна гэж хуулийн төслийн танилцуулгад бичжээ. 

 
 
 
 
 
 

 

Энэхүү өөрчлөлт нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна:

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 -85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. 

Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ гэж хууль санаачлагчид мэдээлжээ. 

 

x