Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын элчингийн ажилтан тамхи тээвэрлэж яваад Украины хил дээр саатуулагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микро автобусыг Украины хилчид өчигдөр саатуулсан байна.

Мерседес үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийх гэхэд жолооч нь эсэргүүцэж, хаалгануудаа дотроос нь түгжиж хэсэг байсны эцэст цагдаа нарын тусламжтай нэвтэрчээ. Ингэхэд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн ба эдгээр нь бүгд тамхи байсан байна.

 
 

Машин нь Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байсан бол машинд явсан Монгол улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг гэжээ.

Тамхинуудыг хураан авч, тоо үнэлгээг нь гаргахаар ажиллаж байгаа тухай Украины эх сурвалжид мэдээлсэн байна.

Эх сурвалж: Lenta.Ru