Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Орчлон: Сэргээгдэх эрчим хүч хөгжихөд ТОГТВОРТОЙ БАЙДАЛ чухал

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Технологи, Хөрөнгө оруулалт Монголд – 2017” үзэсгэлэн, хурлын салбар хуралдаан “Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, ирээдүйн гол хүч болох нь” сэдвээр үргэлжилж байна. 

Хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд Монгол Улсад 2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль сайн хууль гэдгийг онцолж байв. Учир нь хуулинд заагдсан “дэмжих тариф”-аар энэ салбарыг хөл дээр нь босгох боломж бий болж байгаа аж. 

Тухайлбал салбарт шинээр оролцогчид, гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн хямралтай үед ч нэмэгдэж байгаа гэв. Энэ салбарт 100 гаруй компани төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ гаргаад, ТЭЗҮ боловсруулаад, зарим нь батлуулчихсан явж байгаа. Амжилттай хэрэгжиж буй төслүүд гэвэл Салхит, Цэций, Сайншандын төсөл байна. Нарны цахилгаан станц гэвэл Дархан-Уул аймагт сүүлд нэмэгдсэн станцыг нэрлэж болох юм. 

Хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулагчдад хуулийн тогтвортой байдал чухал болох тухай “Клин Энержи Ази” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Орчлон сонирхолтой үг хэллээ. Тус компани нь Салхит, Цэцийн төслийг амжилттай хэрэгжүүлж ажиллаж байгаа юм. Түүний хэлсэн үгнээс хүргэе. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Э.Орчлон “Манай Засгийн газар Сэргээгдэх эрчим хүчийг маш их дэмжиж байгаа. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтууд орж ирж байна. Хөгжих нь зүйтэй. Бид нар, салхины асар их нөөцөө ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол харамсалтай зүйл болно. Үүний гол хүчин зүйл нь манай тогтвортой байдал юм.

Бид өнгөрсөн жил макро эдийн засгийн хүнд орчинд 90 сая ам.долларын зээл босгож чадсан. 

Судалгаа хийж үзэхэд дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний дэмжлэг янз бүрээр байна. Тухайлбал, Арабт газрыг нь хөрөнгө оруулагчдад үнэгүй олгож, маш таатай орчин бүрдүүлдэг. 

Саудын Арабт л гэхэд маш их татварын хөнгөлөлтүүд байна. 

Манай улсад хөрөнгө оруулалт орж ирж байгаа гол хөшүүрэг нь тогтвортой байдал юм.

Бид Монголдоо том төслүүдийг санхүүлээд явах боломжгүй байгаа учраас дандаа гаднаас хөрөнгө оруулалт татна.

Сэргээгдэх эрчим хүчний хууль сайн хууль. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад хуулийн агуулга гэхээсээ илүү тогтвортой байх нь чухал байдаг” гэсэн юм.