Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганаар "Хөрөнгө оруулалтын банкны тухай" хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хөрнөгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх талаар санал хураалт явуулж гишүүдийн олонхийн дэмжлэгээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхийг тус хурооны ажлын хэсэгт үүрэг болголоо. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан түр завсарласан. Үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх болон өмнө нь өргөн баригдсан хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсож гишүүдээс санал асууж шийдвэрлэхээр төлөвлөсөн юм.