Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр шөнө 650 метр хэмжээтэй астероид Дэлхийн хажуугаар өнгөрнө

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Харьцангуй томд тооцогдох сансрын биет өнөө шөнө дэлхийгээс 1.8 сая километр зайтай нисэн өнгөрөх гэж байна. Энэ зай нь дэлхийгээс сар хүртэл зайнаас 4.6 дахин хол гэсэн үг.

Хэдийгээр манай дэлхийд аюулгүй боловч ийм хэмжээтэй астероидын хувьд ховор үзэгдэл, бас хамгийн ойрт тооцогдож байгаа ажээ.

2014 JO25 нэртэй энэ астероидыг 2014 онд АНУ-ын астрономичид анх илрүүлсэн юм. Хэдийгээр уг биетийн хэмжээг 650 метр орчим өргөн болохыг, ямар замаар явахыг тооцоолсон ч ямар бүтэцтэй болохыг мэдээгүй байгаа гэнэ.

Жижиг хэмжээтэй биетүүд долоо хоног бүр хэд хэдээрээ дэлхийн хажуугаар өнгөрдөг ч яг ийм том хэмжээтэй нь ховорхон ойртдог ажээ. Тухайлбал хамгийн сүүлд 2004 оны есдүгээр сард дэлхийгээс сар хүртэл зайнаас дөрөв дахин хол зайнд 5 км өргөнтэй астероид нисэн өнгөрсөн юм.

Өнөөдрийн биетийн дараа 2027 онд 800 метр хэмжээтэй биет сартай ижил зайнд нисч өнгөрөхөөр байгаа юм.

Одоо өнгөрөх астероидыг жижиг хэмжээтэй телескоп дурангаар ажиглаж болох гэнэ. Нарны гэрлийг ойлгох чадлаараа сарнаас хоёр дахин их тул тод харагдах боломжтойг НАСА мэдээлжээ.

Эх сурвалж: NASA