Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Офшорын тухай хуулиас онцлох 12 ЗААЛТ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганаар офшорын тухай хуулийг баталсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар бүлгийн 10-р зүйлд офшортой холбоотой асуудлыг зохицуулах заалтыг тусгасан юм.

Уг хуульд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 37,942 албан хаагч түүний хамаарал бүхий этгээдүүд хамрагдахаар болсон.

 УИХ-ын нэгдсэн чуулганаар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан уг хуулийн заалтаас онцлон хүргэж байна.

  1. Офшорын хууль төрийн албанд томилогдсон болон сонгогдсон албан тушаалтнууд түүний хамаарал бүхий этгээдүүдэд хамаарна.
  2. Энэ  нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 37,942 албан хаагчид хамаатай хууль юм.
  3. Төрийн албанд томилогдон, сонгогдсон албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдэд дараах зүйлийг хуулиар хориглоно.
  4. Офшор бүсэд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэхгүй байх.
  5. Хамаарал бүхий этгээд гэдэгт Авлигатай Тэмцэх Газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг хүснэгтэд багтсан тухайн албан тушаалтны төрсөн ах, эгч, дүү,аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нөхөр болон эхнэрийн ах, дүү хамаарах юм.
  6. Харилцан хамаарал бүхий хүмүүст найз нөхөд багтахгүй. 
  7. Харин нэг аж ахуйн нэгжид хамтдаа хөрөнгө оруулсан буюу ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хүмүүс нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт багтана. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс офшор бүсэд данстай бол найз нөхөд, хамтрагчид нь энэ хуульд хамаарна. Түүнээс нийтэд нь найз нөхөд гэж хамруулан ойлгож болохгүй аж. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш офшор бүсэд данстай бол гурван сарын дотор дансаа хаалгаж, байршуулсан мөнгөө эргүүлэн татах заалттай.
  8. Мөн офшор бүсэд холбогдсон тохиолдолд 30 хоногийн дотор АТГ-т орлогын талаар мэдүүлэг өгөх,
  9. Улс төрд томилогдох болон сонгогдох албан тушаалтан нэр дэвшиж байх үедээ мэдүүлэг өгөх,
  10. Холбогдох байгууллага гэдэгт хуучин Сонгуулийн Ерөнхий Хороо байсныг болиулж, АТГ болгон өөрчилсөн.
  11. Гадаадын 42 офшор бүсэд данстай байж болохгүй. Үүнд олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудаас офшор бүс гэж зарласан давхцлыг нь түүж 42 орныг офшор бүс гэж хамруулсан. Швейцарь, Хонг Конг, Финлянд, Англи зэрэг улс орон офшор бүсэд хамаарч байгаа.
  12. Офшор бүсэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байршуулахыг мөн хориглосон.
  13. Хуульд заасан заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлнө гэж хуульд тусгажээ.