Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болох гэж байна.
Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.