Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Их хотын баяр-2017 дээр очсон тэмдэглэл

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 18
Сурталчилгаа

Их хотын баяр энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Миний бие энэхүү баярын тухай залуусаас нэлээдгүй сонсож ихэнх нь ам сайтай байдагийг мэддэг тул өчигдөр зорин очсон юм. Улаанбаатар хотын хамгийн том хүлээн авалтын танхим Crocus event hall 18:00 цагт үүдээ нээж үүднээсээ эхлээд урин дулаан цаг ирж буйг илтгэсэн өнгөлөг самбар, зураг авахуулах боломжтой ногоон зүлэгтэй жижиг тайз зассан нь надад их таалагдсан.

“Их хотын соёлтой иргэн”, “Бидний нийслэл Улаанбаатар” гэх мэт уриаг гартаа барьж зураг даруулах боломжтой юм байна.

Үүдээр яваад ороход уриалгахан үйлчилгээний ажилтнууд угтаж авах ба таныг хаана суухыг лавлан яг миний таалалд нийцсэн суудлыг санал болгож байв. Ер нь Crocus-н танхимд хаана ч суусан тайзтайгаа ойр, хөгжмийн дуугаралт нь сайн сонсогддогоороо ялгардаг билээ. 2 давхарын буланд суусан ч тайз яг өлмий дор байгаа мэт мэдрэмж төрүүлж байв.

 

За ингээд 18:00 цагт очсон миний бие хүн цуглахыг хүлээн мэнютэй танилцав. Хамгийн боломжийн үнэтэй шар айраг зөвхөн энд л байгааг мэдэж авлаа. 1л шар айраг 5500 төгрөгөөс эхэлж байгаа нь давгүй санагдлаа мэнюний зураг оруулж байна та бүхэн үзээрэй.

Амтат хоол, халуун пицца, шарсан зайдас гээд шар айрагтай төгс хослох хоолнуудыг боломжийн үнээр менюндээ оруулж надад санал болгож байлаа.

 
 

Үндсэн нээлт эхэлтэл хөгжилтэй байх боломжийг зохион байгуулагчид хангалттай бэлджээ. Ширээ бүрт “Та битгий уурлаарай” тоглоомыг бэлдсэн ба үнэхээр ч хөгжилтэй даалгаварууд таныг хүлээж байна. Би азаа үзэж тоглоод хажуу талын нэг залууг шар айрагаар дайлах шийтгэл хүлээж биелүүлсэн билээ.

“Болор” брэндийн охид ч танд хөгжилтэй рулет тоглоомыг санал болгох болно.

 
 
 

Танхим ер нь өдөр бүр хүн ихтэй сул ширээ олно гэдэг асуудалтай болж байгаа гэнэ шүү. Их хотын баярын нэг онцлог нь ширээний захиалга авдаггүй бөгөөд түрүүлж очиж ширээгээ авдаг нэг тийм бичигдээгүй хуультай юм билээ. Нэг мэдэхэд танхим дүүрч Их хотын баяр нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Гэрэл унтарч бүгд нам жим, зөвхөн дэлгэцэн дээр хотын дүрс, урин цаг ирж буйг илтгэсэн өнгөлөг видео гарах нь нэг л тийм сайхан мэдрэмжийг хүн бүрт төрүүлж байв. Ингээд тайзан дээр хөтлөгчид болох Барсаа, Шагай 2 гарч ирэв тэд үнэхээр хөгжилтэй, эрч хүчтэй бас мэдрэмжтэй байгаа нь залуусын цөсийг хөөргөж байлаа.

Ингээд ар араасаа орчин цагийн шилдэг хамтлаг дуучид гарч ирсэн юм. Амьдаар дуулж, хамтдаа бүжиглэж их хотын хэмнэлд нэгдлээ. Залуус A-sound-ын дуун дээр уярч араас нь Маралжингоо Аймар продакшинтай хамтран 17 насыг дуулж бүжиглэсэн нь сэтгэлд үлдэж чадав.

 
 
 

4 сарын 14-с эхлэн Их хотын баяр 8 хоног үргэлжлэх ба өдөр бүр хамтлаг дуучид, гэнэтийн бэлгүүд таныг хүлээж байна.

Тэмцээн уралдаанууд их зохиогдож байгаа бөгөөд Нийслэл брэндийн аяны үүргэвчийг азтангуудад бэлэглэж байв хэрэгт дурлаж доторхийг нь үзсэн юм 2 хүний иж бүрдэл үнэхээр таалагдсан шүү.

 
 

Ингээд оройны 23 цагт Болор брэндийн шоу эхэлсэн юм. Их хотын соёлтой залуус нэгдэн, эв нэгдэл, эрч хүчийг мэдрэн орчин цагийн Монголын топ DJ нарын сэтүүд дээр бүжиглэж байв. Уур амьсгал халуун болж аз жаргал инээд хөөрөөр дүүрэн үдэш ийнхүү үргэлжилсэн.

 

Хөлс их гарч, нэлээд ядарсан миний бие 03 цаг хүртэл орчин цагийн хэмнэлд хөл нийлүүлж  бүжиглэсэн ч энд байгаа эрч хүчтэй залуусаас бүр их эрчийг мэдэрсэн орой байлаа. Их хотын баярыг хамтдаа тэмдэглэсэн нийт залуустаа баярлалаа 21 хүртэл бидэнтэй нэгдэх Нийслэлийн залуусаа ч энэхүү гайхалтай баярт урьж байна.

ТAX FREE тул та 21-с дээш настай бол Их хотын баярын хэмнэлд нэгдээрэй залуусаа...

2017.04.17 Учрал

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.