Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

TIME 100 онлайн санал асуулгыг Родриго Дутертэ тэргүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Time сэтгүүлээс уншигчдын дунд явуулдаг TIME 100 Reader Poll санал асуулгыг Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ тэргүүлснийг өнөөдөр зарлажээ.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулдаг онлайн санал асуулгыг Time сэтгүүл жил бүр зохион байгуулдаг. Дутертэ нийт санал өгөгсдийн 5 хувиас “yes” санал авч тэргүүлсэн бол түүний араас Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Ромын Пап Франсис, Билл Гэйтс, Марк Зукерберг нар тус тус 3 хувийн саналаар удаалсан байна.

Урьдчилсан тодруулсан 114 хүний гэрэл зураг бүхий цомогоос уншигчид хүн тус бүрийн зураг дээрх “yes” эсвэл “no” сонголтын нэгийг дарах ёстой.

Санал асуулга гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 16-ны хооронд явагдсан юм.

Харин сэтгүүлийн редакцийн зүгээс тодруулдаг TIME 100 жагсаалт энэ сарын 20-нд тодрох гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com