Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

30 тонн хог цэвэрлэжээ

ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаадын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, гурван аж ахуйн нэгж, ХУД-ийн Хүмүүнлэгийн холбоо, Хэт холын марафон гүйлтийн холбоо, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ, UBS телевиз, ТВ5 телевизтэй хамтарсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хог цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ.

Тус ажлын хүрээнд Зайсан, Залаат, Багатэнгэр, Хүрхрээ, Чандмань, Хүүш, Нүхт, Арцат, Түргэн, Төрхурах, Бумбат, Чулуут, Манзушир, Баруундэлгэр, Зүүндэлгэр, Хотгойд, Өгөөмөр, Номт, Богины ам, Хийморийн овоо, Төрхурахын амны дагуух хогийг цэвэрлэсэн байна. 

 

Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа нь гуравдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэл 10 өдрийн турш Туулын гүүрнээс Тэрэлжийн төв хүртэл, Туулын постноос 5 км-ын зайнд, Горхийн зүүн салаа буюу Мэлхий хад хүртэл хог цэвэрлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд 30 тонн хур хог хаягдлыг цэвэрлэсэн аж. 

 

Харин Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа нь амралтын өдрүүдээр Хэрлэн сумын байгаль хамгаалагчид, нутгийн иргэдтэй хамтран Бурхан халдун уулын орчмыг  цэвэрлэсэн байна. 

 

 

Эх сурвалж: БОАЖЯ