Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Кэндогийн тухай 9 баримт

Б.Ану
2017 оны 4 сарын 15
iKon.MN

Кэндогийн төрлөөр олон улсын тэмцээнд хамгийн өндөр амжилтыг энэ сарын 8-9-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан  Ази тивийн Аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд  Монголын Кэндогийн Холбооны дэргэдэх "Чикара Кэндо" клубийн ахлах тамирчин М.Сарантуяа нь Олон Улсаас анхны ганцаарчилсан төрлийн медалийн болзол ханган Монгол Улсдаа мөнгөн медалийг авчиржээ.

 

Тиймээс ч хүүхэд залуусын сонирхон хичээллэх болсон кэндогийн талаар дараах мэдээлэлтэй танилцаарай. 

Магадгүй та шинэ спортоор хичээллэхээр хайж сонирхож байгаа бол энэ мэдээлэл танд тус спортын талаар анхан шатны ойлголт өгөх болно. 

  1. Кэндо гэдэг нь сэлэмний замнал гэсэн утгатай. Кэндогоор бүх насны хүн хичээллэж болдог нь гайхалтай. Хамгийн өндөр настай анхлан сурагч нь одоогийн байдлаар 83 настай Япон Улсын иргэн байдаг аж.
     
  2. Кэндод мэн буюу толгой, котэ буюу бугуй, до буюу бүсэлхий руу цохиж, цүки буюу хоолой руу хатгаж оноо авдаг.
     
  3. Кэндогийн шинай буюу бэлтгэлийн сэлэмний урт 120см жин нь 520гр орчим байдаг.
     
  4. Кэндод цохилт болгоныг насан туршид ганц л олдох боломж хэмээн сэтгэж хийдэг. Кэндогийн тулаан 2 оноогоор шийдэгддэгээс гадна, талбай дээр 3 шүүгч шүүдэг.
     
  5. Дэлхийн аль ч улсад кэндогын дожод( бэлтгэлийн заал) заавал гутлаа тайлан хөл нүцгэн бэлтгэл хийдэг. Кэндогийн бүх хувцас хэрэглэл нийлээд дунджаар 7-9 орчим килограмм жинтэй байдаг.
     
  6. Кэндогийн зэрэг цол нь Кюу ба Дан-р хэмжигддэг. Дан авахын тулд заавал 6-аас 1 дүгээр Кюүг авсны дараа цаашид Дан (1-10) авах эрхтэй болдог.
     
  7. Кэндогийн түүхэнд хамгийн өндөр дан буюу 10 дан авсан 5 хүн л бичигдсэн байдаг. Японы Кэндогийн Холбооноос 1962 оноос хойш одоог хүртэл 10 дан зэрэг ахиж олгоогүй байна. Кэндогийн зэрэг цолыг 13 наснаас эхэлж авч болох бөгөөд Дан зэрэг авахдаа тухайн дангийн зэрэгтэй харгалзах жилийн турш кэндогоор хичээллэх ёстой байдаг. Жишээ нь Кэндогоор хичээллээд 1 жил болсны дараа 1 дангийн шалгалт өгөх эрхтэй болно. 2 дан авахын тулд 1 дан авсны дараа 2 жил хичээллэж байж 2 дангийн шалгалт өгөх эрхтэй болдог байна.
     
  8. Дожо дээрх бүх үг хэллэг дэлхийн аль ч улсад Япон нэршлээр хэлэгддэг.
     
  9. Дэлхийн хамгийн хурдан тоглогчийн цохилт 0.10 доль буюу түүнээс богино хугацаанд болж өнгөрдөг. Кэндогийн тэмцээнд багийн төрөл гэж байдаг. 

Кэндогийн нэг өдрийн бэлтгэл ямар байдаг вэ. Та дараах бичлэгээс үзээрэй.

 


 Улаанбаатар дахь КЭНДО КЛУБУУДЫН мэдээлэл:

1. Нэр: ЧИКАРA КЭНДО КЛУБ

Байршил: Зайсангийн гүүрний баруун талд Кёокүшү Би-яа спорт цогцолборын 3 давхар

Холбоо барих: 88180700, 88113818 

2. Нэр: УЛААНБААТАР КЭНДО КЛУБ 

Байршил: 20-р сургуулийн урлаг заал

Холбоо барих: 99258248

3. Нэр: МОНГОЛ КЭНДО КЛУБ 

Байршил: Төрийн ордны баруун талд Төрийн албан хаагчдын тусгай эмнэлэг 8 давхарт

Холбоо барих: 94072030 

4. Нэр: БЭЭС  КЭНДО КЛУБ 

Байршил: Монголын залуучуудын Холбооны байр 1 давхарт 

Холбоо барих: Утас: 99014774

5. Нэр: ОРГИЛ КЭНДО КЛУБ 

Байршил: Нийслэлийн 23-р сургуулийн урлаг заал

Холбоо барих: 80018052

6. Нэр: ОРГИЛ КЭНДО КЛУБ 

Байршил: Нийслэлийн 23-р сургуулийн урлаг заал

Холбоо барих: 80018052