Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Аниргүйн гэгээ (Silent Light)

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Dreamers’ Day, Монгол дахь Гёте-Институттай хамтран толилуулж буй энэ удаагийн үзвэрээр найруулагч Карлос Рейгадасын 2007 оны бүтээл “Аниргүйн гэгээ” киног гаргахаар бэлдээд байна.

Уг кино нь “Sight & Sound” сэтгүүлээс 2007 оны шилдэг кино бүтээлүүдийн зургаад жагссан бол Рожер Эберт 2009 оны шилдэг арван инди кинонуудын нэг гэж дүгнэжээ.

“Аниргүйн гэгээ” кинонд өөрийн итгэл үнэмшил, ёс суртахуунтай хэрхэн зөрчилдөж, хэрхэн өөрөө өөртэйгөө тэмцэн, хайр дурлалд тэмүүлж буй тухай үзүүлдэг. Нийт 110 минут үргэлжлэх тус киноны гол дүрийг мэргэжлийн жүжигчид бус жинхэнэ итгэгчид, сүсэг бишрэл бүхий хүмүүсийг тоглуулжээ.

“New York Times” сэтгүүлээс “Уучлалын тухай тун энгийнээр өгүүлж чадсан. Дүрслэлүүд нь зүйрлэхийн аргагүй үзэсгэлэнтэй агаад дүрүүд тэр чигтээ дотроосоо гэрэлтэж байсан” гэх магтаалыг хүртсэн уг киног дөрөвдүгээр сарын 15-ны Бямба гарагт буюу өнөөдөр 16:00 цагт УИД-ийн тавдугаар давхарт байрлах iCinema кинотеатрт хүрэлцэн ирж үзээрэй.