Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу хаврын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна
Уг хуулийн төслүүдийг Засгийн газар 2017.03.24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хуралдааны эхэнд засгийн газрын гишүүн сангийн сайд Б. Чойжилсүрэн төсвийн тодотгол хэлэлцэх талаар илтгэлийг танилцууллаа.
Тэрбээр “Өрийн тогтвортой байдал алдагдсан зэрэг хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Өмнөх засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн хэлэлцээр амжилтгүй болж байсан. Харин манай засгийн газар энэ асуудлыг амжилттай шийдсэн. Хэлэлцээр нилээд амаргүй болсон. ОУВС-ийн хөтөлбарт хамрагдахын тулд эхний гурван шаардлагыг биелүүлэх учиртай.
Үүнд:
ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийг хэрэгжүүлэх төсөл хэрэгжиж эхэлвэл төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, зардлыг бууруулах зэрэг ашиг тустай. Манай улсын тэтгэврийн сан зардалаа танаж хасах шаардлага тулгарсан. Тэтэгэврийн насыг нэмэх нь иргэдэд хүндээр тусах тул жил жилээс аажмаар нэмэх нь зүйтэй. Эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2027 онд 65 нас болгож, харин эмэгтэйчүүдийн насыг 2037 онд 60 нас болгохоор хуулийн төсөлд тусгалаа.
Онцгой байдлын салбарт хоёр хүн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг хүнийг орлуулан томилох, харин бусад салбарт тухайн хүнийг орлуулах хүнийг гурван жил нөхөхгүй байх шийдвэрийг төлөвлөж байна. Нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт шилжүүлэн түлхүү зарцуулна.
Нийгмийн салбарт зарцуулах хөрөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт шилжүүлэн түлхүү зарцуулна.
Эдийн засаг сэргэх төлөвтэй болж байгаа нь түүхий эдийн үнэ өссөн гэдгээс гадна эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Өмнөх засгийн газрын төсөв мөнгөний хэтэрсэн бодлого нь эдийн засгийг хүнд байдал руу түлхэж байна.
Бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэл, иргэдээ ажлын байраар хангах ажлын хүрээнд төсвийн тодотголд хэд хэдэн зүйлийг тусгасан.Ард иргэдээ хүртээмжтэй хямд орон сууцаар хангах ажлыг дэмжиж ажиллана. 111 тэрбум төгрөгийн зардлыг орон сууцны ипотекийн зээлд зориулан төсөвт тусгаад байна.
2017 оны төсвийн тодотголыг энэ сарын эхний хагаст хэлэлцэн баталснаар ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах үндэс бүрдэх бөгөөд эдийн засаг сэргэх, тогтвортой байдлыг бүрдүүлэх ач тустай.Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна" гэлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Миний хувьд төсвийн тодотголыг эсэргүүцэж байгаа. ОУВС нэрээр гаднаас зээл авч, мөн иргэдийн нуруунд татварын ачааг нэмж байгаа нь буруу. Бид төр өөрөөсөө эхэлж хэмнэлтийн горимд шилжих байх гэж харж байлаа.
Төрийн албан хаагчдын тоог хасах нь зүйтэй. Тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын оронд шинээр хүн ажилд авахгүй. Харин эрүүл мэнд онцгой байдлын салбарт бол нэг хүн томилно гэж шийдвэрлэсэн байгаа. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх шаардлагыг тавьж байгаа гэдгийг дуулгая" гэлээ.
Төсвийн тодотголыг хэлэлцэх анхны хэлэлцүүлгийн хуралдаан үргэлжилж байна.