Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Монгол компани хөрөнгө оруулагчидтай итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлнэ"

ikon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

"Mongolia Mining 2017" олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт оролцов. Уул уурхайн салбартаа томоохонд тооцогддог тус үзэсгэлэн, арга хэмжээг “Эрдэнэс Монгол” компани нь гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өөрийн болон охин компаниудын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор оролцож байна.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт тус үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, харилцан ашигтай хөрөнгө оруулалт болон томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах байр сууриа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчинг бүрдүүлж, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах бодит боломжийг бүрдүүлээд байна.

Улс орны эдийн засгийн хөгжлийн нэн хариуцлагатай үед "Эрдэнэс Монгол" компани нь үндэсний хөрөнгө оруулалтын компанийн хэмжээнд Та бүхэнтэй харилцан ойлголцсон, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилж байна” гэдгийг онцоллоо.

“Мongolia Mining 2017” үзэсгэлэнгийн үеэр Эрдэнэс Монгол болон охин компаниудын удирдлагууд Австралийн уул уурхайн технологийн компаниудын төлөөллийг хүлээн авч, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийж, хамтран ажиллах санал солилцсон юм.

 

“Мongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэнгээс дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлага, уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, дэвшилтэт технологитой танилцах боломжтой.

Тус үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байгаа бөгөөд Эрдэнэс Монгол ХХК болон Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван Толгой ХХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК зэрэг компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журмын талаар танилцуулга хийж, холбогдох мэдээллийг өгч байна. Тус үзэсгэлэн 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд гурван өдрийн турш үргэлжилнэ.