Австралийн Тоёота компани өөрсдийн амжилтыг илтгэж тоглоомын компани болох Тонка-тай хамтран маш өвөрмөц пик-ап концепт загварыг гаргалаа.
Тус загварыг Toyota HiLux Tonka Concept гэж нэрийдэх бөгөөд Тоёота компанийн 80 жил, Тонка компанийн 70 жилийн ойд зориулан бүтээсэн байна.
Хайлакс загварын хувьд маш урт хугацааны түүхтэй бөгөөд анх 1968 онд зах зээлд гарч байлаа. Харин 2016 онд Австралийн хамгийн өндөр борлуулалттай автомашинаар шалгарч рекорд тогтоосон байна.
Энэхүү загварыг үйлдвэрлэх төлөвлөгөө тэдэнд байхгүй харин сурталчилгааны зорилгоор цаашид ашиглах төлөвлөгөө байгаа гэнэ.