Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

2016 онд Америкчуудын хамгийн их өмссөн 10 пүүз

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зах зээлийн судалгааны NPD Group компани АНУ-д 2016 онд хамгийн их зарагдсан 10 пүүзийг судалж, жагсаалтыг гаргажээ. Спорт гуталны хамгийн том зах зээл нь Америк юм.

Гэтэл жагсаалтын тэргүүнд Германы Adidas компанийн ретро хэв маягийн пүүз бичигдсэн байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Америкт анх удаагаа Nike компанийн бүтээгдэхүүний өмнө Adidas орсон нь энэ ажээ.

Зөвхөн пүүз биш, бусад спорт хувцасны хувьд ч 2016 онд Adidas тэргүүлснийг NPD Group компанийн судалгаа харуулсан байна.

Гэсэн хэдий ч топ 10-ын 9 нь Nike болон түүний охин компаниудын (Jordan Brand, Converse) бүтээгдэхүүнүүд байсан нь тус компани Америкт том хэвээр байгааг харуулжээ.

Тэргүүн байрыг Nike алдсан шалтгаан нь худалдан авагчид performance хэлбэрийн сагсан бөмбөгийн пүүзнээс ретро фэшн загвар руу шилжиж байгааг мэдрээгүйд оршиж байна хэмээн NPD Group дүгнэсэн байна.

 

2016 онд борлуулалтаар тэргүүлсэн топ 10 пүүз

 

  1. Adidas Superstar
 

 

  1. Jordan XII
 

 

  1. Converse Chuck Taylor low
 

 

  1. Nike Roshe Run
 

 

  1. Nike Huarache
 

 

  1. Nike Revolution
 

 

  1. Nike Free RN
 

 

  1. Jordan XI
 

 

  1. Nike Air Force 1 low
 

 

  1. Nike Kyrie 2

 

 

Эх сурвалж: Quartz