Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ 100 хувь ТӨРИЙН төлөөллөөс бүрдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 31
www.ikon.mn
 
“Монголын зэс” корпорациас төлөөлж байсан О.Орхон, М.Мөнхбаатар, Да.Ганболд нар,

“Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.  

Хурлаар тус компанийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.

Тэдний оронд буюу өмнө нь  тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд

  1. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан,
  2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж,
  3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна.

Өмнө нь  тус компанийн ТУЗ-д төрийг төлөөлж байсан дөрвөн гишүүн:

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,
  2. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
  3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,
  4. Сангийн яамны  газрын дарга Н.Доржсэмбэд.

Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүн долуулаа төрийн төлөөллөөс бүрдэж,  тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.   


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас  Засгийн газарт тогтоолоор  үүрэг болгосон билээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан юм.

 

Эх сурвалж: Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар