Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Ай Ти Эм Монголиа 2017”-д тавтай морил

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Мишээл экспод өнөөдөр нээгдлээ.

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт,  үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаараа онцлогтой.  

Үзэсгэлэнд тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз,  гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна. 

БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо албан ёсны түнш Ховд аймагтай  хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн  гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхим үргэлжилнэ.

"Ажил эрхэлдэг 11 хүн тутмын нэг нь уг салбарт ажлын байраар хангагдаж байна"
 

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарлаж, дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэхүү жилийг “Аял.Таашаа.Хүндэл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хурдацтай өсч байгаа салбаруудын нэг бөгөөд дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, худалдаа үйлчилгээний 30 хувь, хөрөнгө оруулалтын  долоон хувь, экспортын 10 хувийг тус тус эзэлж, ажил эрхэлдэг 11 хүн тутмын нэг нь уг салбарт ажлын байраар хангагдаж байна. 

2016 онд давхардсан тоогоор нэг сая 900 мянга орчим Монгол иргэд гадаад улс орнууд руу аялснаас үзэхэд манай улс жуулчин хүлээн авагч төдийгүй жуулчин илгээгч улсын хэмжээнд хүрсэн байна.

Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах дээрх зорилтод хүрэх гол арга замуудын нэг гэдгийг энд онцлон дурьдмаар байна” гэлээ.

Манай улс өнгөрсөн онд 404 гаруй мянган жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 312 сая гаруй ам долларын орлогыг оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 5,4 хувийг бүрдүүлжээ. Улсын хэмжээнд нийт 274 тур оператор кампани, 473 зочид буудал, 385 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, тус салбараас нийт 54,000 ажлын байрыг бий болгосон байна. Үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог зэрэг олон  боломжыг энэхүү үзэсгэлэн нээж өгдөг юм.
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг