Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ий хадгалах байгууламжийн сул орон зайг iOS 10.3 нэмэгдүүлж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Өчигдрөөс зах зээлд хүрч эхэлсэн Apple-ийн iOS мобайл үйлдлийн системийн 10.3 хувилбар нь гар утсан дээрх дата хадгалах сул зайг нэмэгдүүлж байгаа тухай суулгасан хүмүүс нь мэдээлж эхэлжээ.

Сошиал сүлжээгээр туршлагаасаа хуваалцсан хүмүүс тэдний iPhone утсанд 3-5 GB орчим багтаамжийн хэмнэлт гарсныг баталсан байна.

Энэ удаагийн шинэчилсэн хувилбар нь iOS-ийн файл системийг сайжруулсан хэлбэрт хувиргаж байгаа юм. APFS гэж нэрлэж байгаа шинэ файл систем нь мэдээллийн нууцлал, багтаамж ашиглалт зэргийг сайжруулж байгаа ажээ.

Өмнөх файлын систем нь Apple компаниас 30 орчим жилийн өмнө гаргасан тул хуучирсанд тооцогдож байна.

Харин iOS 10.3-ыг суулгахаасаа өмнө хувийн датагаа компьютер, iCloud зэрэгт нөөцлөх нь баталгаатай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Учир нь файл системийг бүхэлд нь хувиргах явцад дата алдагдах магадлал байгаа гэнэ.