Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Амазон компани барааг дроноор хүргэсэн анхны тохиолдол

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Амазон компани Amazon Prime Air хүргэлтийн үйлчилгээгээр барааг захиалагчид хүргэж байгааг үзүүлсэн дүрс бичлэг саяхан интернэтэд нийтлэгдсэн байна. Энэ бол олон нийтэд дрон хүргэлтийг бодитоор үзүүлсэн АНУ дахь анхны тохиолдол болж байгаа юм. Бичлэгийг Калифорний Палм Спрингст болсон MARS робот техникийн чуулганы үеэр хийжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Амазон компани дроны хүргэлтийн сурталчилгааны дүрс бичлэгийг Их Британид хийж байгаагаар үзүүлсэн юм.

Харин дээрх тохиолдол анх удаа олон нийтийн дунд бараа хүргэж үзүүлсэн нь ажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр чуулганд оролцогч эр нарны туяанаас хамгаалах тос хүргүүлсэн юм байна.

Дроны бараа хүргэлт хэрхэн явагдсаныг дүрс бичлэгээс харна уу.

Онлайн худалдааны хүргэлтийг роботуудаар гүйцэтгүүлэх янз бүрийн технологи туршигдаж байгаагийн нэг нь дрон тээвэрлэлт юм. Мөн жолоочгүй машинаар бараа хүргэх технологийг Цахиурын хөндийн зарим компаниуд туршиж байгаа.

Эх сурвалж: Techinsider