Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, дотоод, гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг ихэссээр байна. Энэхүү гэмт хэрэгт хятадад ажиллаж, амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөх тохиолдлууд гарах хандлагатай болж байна.
Иймд БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авч буй манай аж ахуйн нэгжүүд худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулж, дансаар мөнгө гуйвуулахдаа худалдаалагч компани, байгууллагатай байнгын холбоотой байж нягтлан шалгаж байхад анхаарч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас анхааруулж байна.