Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма: Супер машины эринд Ази тивийнхэн ялах боломж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Хэдийгээр Интернэтийн эрин үед Ази тивийн улс орнууд боломжоо алдсан ч дата суурьтай супер машинуудын шинэ эринд санаачилгыг гартаа авах боломж байгааг Алибаба группын ерөнхийлөгч Жэк Ма өчигдөр хэлжээ.

Глобал эдийн засгийн гол хүч болсон интернэтийн эриний дараа “machine learning” технологи дата төвтэй дараагийн үеийг бий болгож байгааг тэр Малайзад болсон бизнесийн чуулган дээр онцолсон байна.

“Machine learning” технологи нь хиймэл оюун ухааны салбарын нэг хэсэг бөгөөд компьютерийг програмчилж, хүн шиг ааш авир гаргаж сургахад чиглэдэг.

Жэк Ма “Ази тивийнхэн бид IT цаг үеэс DT цаг үед шилжиж байна. DT гэдэг нь Дональд Трамп гэсэн үг биш. Харин Data Time гэсэн үг” гэж хэлжээ.

Тэр цааш нь “IT цаг үед Азичууд боломжийг алдсан. Бидэнд IBM, Microsoft, Ciscо, Intel аль нь ч байхгүй. Харин DT цаг үед бидэнд ялах боломж байна” гэсэн юм.

“Ази тивийг, Малайз, Индонез, Филиппинийг харцгаа. Маш олон хүн гар утас хэрэглэж байна. Хэрвээ бид мобайл технологи ашиглан их хэмжээний дата цуглуулбал бүх зүйл өөрчлөгдөнө” гэж Ма хэлсэн нь Ази тивд ямар боломж, давуу тал байгааг илэрхийлсэн байна.

52 настай Хятадын тэргүүн баячуудын нэг тэрээр “Ирэх 10 жилд дата анализ хийх ажил байхгүй болно. Машинууд энэ ажлын биднээс илүү хийдэг болно” гэж мэргэжилтнүүдэд бас сануулсан юм.

Ирээдүйд хүмүүс машины мэдлэг, чадварыг дийлэхгүй болох тул төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар зэрэг хүний давуу чанаруудаа хөгжүүлэх, үр хүүхдэдээ эзэмшүүлэх хэрэгтэйг Жэк Ма бас хэлсэн байна.

Үүний тулд боловсролын системийг шинэчлэх хэрэгтэй, ингэж чадаагүй бол үр хүүхдүүдийнхээ хувь заяаны өмнө бид буруутан болно гэдгийг тэр сануулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post