Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын геологи хайгуул 2017” чуулга уулзалт болж байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын геологи хайгуулчдын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “Монголын геологи хайгуул 2017” чуулга уулзалт ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад уул уурхайн салбарын томоохон байгууллага, олон улсын холбоод, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам оролцож, тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн санал бодлоо солилцож байна.

Ирэх жилүүдэд төрөөс баримтлах бодлого, практик нөхцөл байдалд хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, хуульд тусгагдсан зарим нэг зүйл заалтыг өөрчлөх талаар Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэд санал бодлоо илэрхийлсэн юм.

“Энэ салбарын талаарх ард түмний ойлголт, тэр дундаа энэ салбарт ажиллаж байгаа 50 мянган хүн энэ талаар мэдээлэл дутмаг байдаг. Өнөөдрийн хувьд салбарын мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн дунд саналын зөрүүтэй асуудлыг нэгтгэж, төрийн бодлого хэр зэрэг байна, амьдралтай хэрхэн нийцэж байна гэдгийг ярилцах боломж гарч ирж байна. Энэ чуулганд гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байгаа нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудад томоохон боломж олгож байгаа хэрэг” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар ярьсан юм.

Энэхүү чуулга уулзалтад уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжилтнүүд тус бүртээ илтгэл тавьж, цаашид хэрэгжүүлэх бодлого, юун дээр анхаарах, алсын харааны талаар ярилцах юм. “Монголын геологи хайгуул 2017” уулзалт маргааш өндөрлөнө.