Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлаас эрт үед хамаарах их хэмжээний зоос олджээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Израйлийн нийслэл Йерусалемаас баруун зүгт долоон км-ийн зайд орших Эрин Хемедийн хурдны замын ойролцоо одоогоос 1,400 жилийн өмнөх зоос болон одоогоос 700 жилийн тэртээх Византын эзэнт гүрний үед хамаарах их хэмжээний зооснууд олджээ.

Энэ газарт түүхийн өөр, өөр цаг үед хамаарах зооснууд холилдон оршиж байсан нь судлаач, археологчдын анхаарлыг татаад байгаа юм. “Энэ зооснуудыг хоёр давхар барилгын нэгэн жижиг өрөөний шалан доор хадгалж байж. Бид үүнийг эртний нэгэн цуглуулагч гэж харж байгаа. Тухайн цаг үе болоод түүнээс өмнөх зооснуудыг хадгалах зорилгоор л шалан доор хийсэн гэж таамаглаж байна. Судалгааны ажил цааш үргэлжилнэ” гэж Израйлийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Аннет Ландес-Нагар ярьжээ.

Олдсон зоосны нүүрэн талд “М” үсэг сийлсэн байгаа нь 539-602 оны хооронд Византийг захирч байсан Маурис хааны үеийнх гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлээд байна. Израйлийн засгийн газар зоос олдсон газар болон тэр хавийг сайтар судалж, малтлага хийхийг Израйлийн Археологийн хүрээлэнд даалгажээ.

Эх сурвалж: livescience.com