Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Япон дахь Lexus LC-ийн үйлдвэрийг сонирхъё

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 3 сарын 23
Cardoctor
Зураг зураг

Цоо шинэхэн Lexus LC 500 загварыг хэрхэн хийж байгаа танилцуулсан видеог компанийн зүгээс гаргалаа. Уг үйлдвэрийг Motomachi хэмээн нэрлэдэг бөгөөд бидний сайн мэдэх LFA суперкарыг ч энд хийдэг юм байна.

Бүх зүйлс нь цагаан өнгөтэй, ямар ч тоос шороо энэ дотроос олж чадахгүй гэдгийг зургаас харахад ойлгомжтой байна.

Ингэж цасан цагаан орчныг бүрдүүлснээр өнгө зүс сайжрахын зэрэгцээ автомашины үйлдвэр бохир байдаг гэсэн уламжлалт ойлголтыг бүр мөсөн эвдэж байгааг цехийн дарга Танижиру эх сурвалжид мэдээлсэн байна.

Үйлдвэрт ойролцоогоор 200 ажилтан ажиллаж тус загварыг бүтээхэд сэтгэл зүрхээ зориулдаг бөгөөд нэг дамжлагад 20-оос илүү минут зарцуулахгүй байхаар бүх зүйлсийг төлөвлөж үйл ажиллагааг тасралтгүй, чанартай, хариуцлагатай хийх механизмыг бий болгосон гэнэ.

Өөр нэгэн сонирхолтой технологи эднийд бий. Юу вэ гэхээр нүд, хүний гарны оролцоогүй боолтын чанга сул боогдсон эсэхийг таблет ашиглан шалгадаг гэнэ. Ойролцоогоор 120 цэгийг нэг дор шалгах энэхүү технологи яах аргагүй бас нэгэн дэвшил гэдэг нь харагдана.

 

 

Зураг