Монгол Улсын хэмжээнд иргэдийн төгрөгийн болон валютын хадгаламж нэмэгдсэн дүн мэдээ гарчээ. Тодруулбал, Иргэдийн валютын хадгаламж нэмэгдэж 2.4 их наяд төгрөг болсон бол төгрөгийн хадгаламж 6.3 их наяд төгрөгт хүрсэн байна.
Улсын хэмжээнд байгаа нийт хадгаламжийн 64.5 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 24 хувийг валютын хадгаламж эзэлж байна.