Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Терминатор”-ын шинэ ангид А.Шварцнеггэр тоглохгүй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

1980-аад онд анх хийгдсэнээсээ хойш таван анги гарч, өөрийн гэсэн үзэгчдийн хүрээлэлтэй алдарт “Терминатор” цувралын шинэ ангид Арнольд Шварцнеггэр тоглохгүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “терминатор”-ын дүрд тоглоход дэндүү хөгшдөх бөгөөд киноны үндсэн санааг гаргаж чадахгүй гэж нэмж мэдэгдсэн байна.

Хэдийгээр энэ оны дундуур зураг авалт эхэлнэ гэж байсан ч А.Шварцнеггэр тоглохгүй болсонтой холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Киноны багийнхан эхний байдлаар Вин Дизел, Дуейн Жонсон, Зак Эфрон нарыг кинонд тоглох боломжтой жүжигчдээр нэрлээд байна.

Алдарт найруулагч Жеймс Камероны бүтээсэн уг кино нийт таван анги гарч одоогийн байдлаар гурван тэрбум ам.долларын ашиг олоод байна.

Эх сурвалж: imdb.com