Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгосчууд Теслаг жолоодож үзэхийн тулд зургаан сар хүлээнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Америкийн цахилгаан автомашины үйлдвэрлэгч Тесла Өмнөд Солонгосын зах зээлд анх удаа нэвтэрлээ. Сөүл хотод тус компанийн анхны шоурүүм өнгөрсөн Баасан гарагт нээгджээ.

Үүний дараа Лхагва гарагт Ханам хотод мөн нэг салбар нээгдэх гэж байна. Өмнөд Солонгосын дараа Шинэ Зеланд, АНЭУ улсуудад Тесла компани салбараа нээх юм.

Өмнөд Солонгост Тесла зөвхөн Model S 90D загварын тансаг ангиллын седанаа зарж байна. Энэ загвар нь дэлхий даяар 100,000 ширхэг зарагджээ.

Солонгосын иргэд Теслагийн автомашины туршилтын жолоодлогыг хийх захиалгыг дүүргэсэн байна. Өдөрт 20-30 минутын хугацаатай 10 жолоодлого хийж байгаа ба хүлээлгийн хугацаа зургаан сар болоод байгаа гэнэ.

Хэрвээ худалдаж авахаар захиалга өгвөл Калифорнийн үйлдвэрээс Өмнөд Солонгост ирэхэд гурван сар болох юм байна.121 сая воны ($107,000) үнэтэй Model S 90D загварын эхний захиалагчид ирэх зургаадугаар сард түлхүүрээ гардаж авна.

Хятад, Японы зах зээлд 2014 онд нэвтэрсэн Тесла харьцангуй хожуу Өмнөд Солонгост ирж байгаа нь энэ юм. Түүний гол өрсөлдөгч нь Hyundai Ioniq, BMW i3, Chevrolet Bolt, Renault Samsung SM3 Z.E зэрэг бүрэн цахилгаан машинууд байхаар байна.

Одоогоор Сөүл хотод 294 цэнэглэгч станц байгаа бол орон даяар 2,526-д хүрчээ. Энэ бүхэнд Өмнөд Солонгосын засгийн газар 264 тэрбум воны ($234 сая) хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ жилд 14,000 цахилгаан хөдөлгүүртэй автомашинтай болох зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: Forbes