Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатар томилогдов

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв юм. 

МУИС-ийн шинэ захирлаар Я.Төмөрбаатар томилогджээ. Тэрбээр урьд нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан, Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн өдгөө 53 настай эрхэм юм.

Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн захиралын албан тушаалд томилж,  өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өглөө. Ийнхүү их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил МУИС-аас эхэлж тэд шинэ удирдлагаа хүлээж авч байна.