Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний нийслэлд зохиогдсон марафонд Б. Мөнхзаяа түрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр буюу Ням гарагт Тайваний нийслэл Тайпэйд зохион байгуулагдсан "New Taipei Wan Jin Shi" марафон гүйлтийн тэмцээнд Кени, Монголын тамирчид эрэгтэй, эмэгтэй төрөлд тус тус түрүүлжээ.

Олон улсын түвшинд зохиогддог марафонд энэ жил 12,000 тамирчин оролцсоноос гадаадын туршлагатай 32 тамирчин оролцсон байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Монгол улсаас оролцсон Баярцогтын Мөнхзаяа 02:38:08 хугацаагаар түрүүлсэн бол 02:38:21 хугацаагаар Этиопийн тамирчин Гебрэ Гетисо дэд байранд орж, мөн Этиопийн Айел Белачю 02:39:07 хугацаагаар удаалжээ.

Эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн Кипкогэй Его 02:17:02 хугацаагаар нэгд, Этиопийн Дебэлэ Белда 02:17:04 хугацаагаар хоёрт, Кенийн Кипчирчир Кэйо 02:17:15 хугацаагаар гуравт тус тус орсон байна.

Эх сурвалж: Focus Taiwan