Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ундны ус зөөх ажлыг ЭРЧҮҮД голлон хийдэг дэлхийн ганцхан орон МОНГОЛ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, UNICEF хамтран дэлхийн улс орнуудын ундны усны хүртээмжийн талаар сүүлийн 17 жилийн баримт дээр үндэслэн судалгааны тайлан гаргажээ.

Тайланд хүн төрөлхтний хэд нь цэвэр, баталгаатай ундны ус хэрэглэж чадаж байгааг харуулсан байна. 1990 оноос хойш 2.6 тэрбум хүний ундны усны хангамж сайжирсан бол 2015 оны байдлаар 663 сая хүн баталгаагүй эх сурвалжаас ус хэрэглэсэн хэвээр байгаа гэсэн үр дүн гарчээ.

Эдгээр баталгаагүй ус хэрэглэж байгаа хүмүүсийн тал нь Африкийн Сахараас урагш бүс нутгийнхан байна. Мөн 10 хүн тутмын 8 нь хөдөө, орон нутгийнхан байгаа юм.

Энэхүү тайлангаас Монгол улстай холбоотой хоёр баримтыг онцлон хүргэлээ.

Ариутгал, баталгаагүй ундны ус хэрэглэдэг хүний тоо нь нийт хүн амын 20 хувиас давдаг 41 орны нэг Монгол. Бид энэ үзүүлэлтээр Африкийн ихэнх орнууд, Афганистан, Лаос, Камбож, Папуа Шинэ Гвиней улсуудтай ижил түвшинд байна.

 

Ундны усны нэгдсэн хангамжгүй бүс нутгуудад ус зөөх, ус тээвэрлэх ажлыг ихэнхдээ охид, эмэгтэйчүүд хариуцдаг. Тэгвэл зөвхөн Монгол хөвгүүд, эрчүүд л ус зөөх ажлыг голлон хийдэг байна.

 

 

Бүрэн тайлантай танилцах бол энд дарна уу.