Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим офицер, ахлагч нарыг нийслэлийн болон төрийн одон медалиар шагнав. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргы орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр нар гардуулан өглөө.
Мөн Ахлах ахлагч цолоор Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай албаны ахлагч, ахлагч М.Төрмөнх нарыг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуяг, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваадорж, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн М.Мөнхбаярыг шагналаа.
Түүнчлэн “Нийслэлийн Засаг даргын жуух бичиг”-ээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Д.Төмөрбаатар, БХЯ-ны Төрийн захиргааны газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхтөвшин, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан нар тус тус шагнагдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.