Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хойд Солонгосын цэргийн “папарацид” өртжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Өмнөд Солонгост айлчилж, Хойд Солонгосын цөмийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар уулзалтууд хийсэн юм.

Тэр өчигдөр Панмунжом дахь цэрэггүй бүсэд (DMZ) зочилсон байна. Энэ бол Солонгосын дайны дараа тогтоосон Хойд ба Өмнөд Солонгосын албан бус хил бөгөөд хоёр орны цэргүүд нүүр тулан харуулд зогсдог онцгой бүс юм.

Гэтэл энд Тиллерсоныг байх үед Хойд Солонгосын нэгэн цэрэг цонхоор зураг авч байгаа нь сэтгүүлчдийн дуранд өртсөн байна.

Цэрэггүй бүсэд орших энэхүү харуулын байранд хэд хэдэн удаагийн энхийн хэлэлцээр явагдаж байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон энд ирж үзсэнийхээ дараа “манай дэлхийн хамгийн аймшигтай газар” гэж нэрлэж байв.

Тиллерсон Панмунжомоос буцсаныхаа дараа мэдэгдэл хийж, Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг нээлттэй гэдгийг хэлсэн юм.

Тиллерсон “Тодорхой хэлье. Стратегийн тэсвэр тэвчээр барагдсан. Одоо бид дипломатын, аюулгүй байдлын, эдийн засгийн цоо шинэ хариу арга хэмжээг эрэлхийлж байна” гээд “Хэрвээ тэдний цөмийн хөтөлбөр илүү аюултай түвшинд хүрсэн гэж үзвэл бид хөдлөхөд бэлэн” гэжээ. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын эсрэг авах хариу арга хэмжээнүүдийн нэг хувилбар нь цэргийн ажиллагаа байх боломжтой гэсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today