Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"ГОВЬ" ХК 2016 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангаа зарлалаа

З.Санжаа, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2021 он гэхэд 100 хувийн ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх болно гэдгээ зарлаад байгаа ГОВЬ ХК өнгөрөгч 2016 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй болгожээ.

Тус компани 2016 онд 16 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж нэгж хувьцаандаа 200 төгрөгийн ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараах мэдээл цацаад байгаа билээ.

Үйл ажиллагааны тайлангаас товч дурдвал

  • Борлуулалтын орлого 25% өсч 88.7 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнд гадаад улсад хийсэн борлуулалт 23 хувиар өсч 34.5 тэрбум хүрсэн,
  • Төлсөн татварын хэмжээ 29 хувиар өсч 13.8 тэрбум төгрөгт хүрсэн,
  • Компаний үнэлгээ 20% өсч 79.1 тэрбум төгрөгт хүрсэн,
  • Ажилтнуудын тоо 339 хүнээр нэмэгдэж 27% өссөн (нийт 1605 ажилтантай),
  • Нийт ажилчдын тоо 1605. Үүнээс Үйлдвэрт 1235, Захиргаанд 211, Борлуулалтад 159, Хүүхэд асрах чөлөөтэй 108 ажилтан байна. 
  • Берлин, Токио хотуудад шинэ дэлгүүр нээсэн,
  • Хоёр талт пальтог улсдаа анх удаагаа үйлдвэрлэж худалдаанд гаргасан,
  • Дэлхийд анх удаа өдөр тутамд өмсөж болох суналттай загварын ноолууран өмд худалдаанд гаргасан, ... г.м

Компаний 2016 оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.