Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Чайна Датанг” групп Улаанбаатарын утааг бууруулах цогц төсөлд хамтран ажиллахаа илэрхийлжээ

ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн эрчим хүч, дулааны чиглэлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв. 

“Чайна Датанг” групп нь БНХАУ-ын Бээжин хотын дулааны болон эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг төрийн өмчит компани бөгөөд манай улсын эрчим хүч, дулааны салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах  сонирхолтой буйгаа илэрхийлэв.

 

Түүнчлэн нүүрснээс шингэн түлш боловсруулах болон агаарын бохирдлыг бууруулах  төсөлд тус гурпп нэлээд туршлагатай бөгөөд технологи нь утаанаас ялгарах хорыг хамгийн бага төвшинд барьж байгаа учраас Бээжингийн утааг бууруулах төсөлд оролцож буйгаа танилцуулав.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Манай улсын агаарын бохирдлын цөм нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй. Бидэнд  гэр хорооллын цахилгаан эрчим хүчний сүлжээг өргөтгөх, эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах болон дулааны шугам татах зэрэг цогц төсөл хэрэгтэй. Ийм цогц төсөл байвал хамтран ажиллах талаар судалж болох юм” гэлээ. Мөн тэрээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн, дээр нь танайх шиг туршлагатай компанийн төсөлд гадаад зах зээлээс  санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжтойг онцлов.

“Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн Улаанбаатарын утааг буурлахад чиглэсэн цогц төсөл боловсруулж санал болгохоо илэрхийлжээ.

 


Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс