Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Gmail цахим шууданд хавсаргасан видеог шууд тоглуулж үзүүлдэг болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Google-ийн цахим шуудангийн үйлчилгээ болох Gmail-д нэгэн өөрчлөлт орж байгааг тус компанийн төлөөлөгч мэдээлжээ.

Одоогоор шууданд хавсаргасан видео дүрсийг үзэхдээ хүмүүс эхлээд компьютерт татаж авдаг. Тэгвэл хэд хоногийн дараа татахгүйгээр шууд үздэг болно. Ингэхдээ YouTube, Google Drive дэд бүтцийг ашигладаг байх гэнэ.

Тодруулбал цахим шууданд хавсаргасан 25MB-аас дээш хэмжээтэй видео файлыг систем автоматаар Google Drive руу хуулах ба нээж үзэх гэхэд тэндээс YouTube шиг шууд тоглуулж үзүүлэх юм байна.

Харин үүнээс жижиг хэмжээтэй дүрсийг татаж авч байж үздэг хэвээр байх юм.

Google компани энэхүү өөрчлөлтөө 15 хоногийн дотор бүх зах зээлд хэрэгжүүлж дуусгана гэжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb