Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхний загварыг баталжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралджээ.

Хуралдаанаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд  нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн  зарим маягт, загвар батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Тухайлбал,

  1. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх,
  2. Гадаадын ажиглагчийн үнэмлэх,
  3. Хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэх зэрэг үнэмлэх,
  4. Гадаадад байгаа иргэдийн бүртгэлийн маягт,
  5. Нэр дэвшигчийн зөвшөөрлийн маягт,
  6. Сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийн маягт,
  7. Сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хүлээлцсэн тухай маягт,
  8. Санал авах байрт ажиллах ажиглагчийн анкетийн загварыг тус тус баталжээ.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.