Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Оросын боловсролын үзэсгэлэн 2017" РЦНК-д нээгдлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2017” РЦНК-д /Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төвд/ өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэнгээс Дэлхийн ТОП-100-д ордог сургуулиудаас бүх мэдээллийг дундын зуучлалгүйгээр шууд авах боломжтой.

Мөн ОХУ-ын 500 гаруй их сургуульд тэтгэлгээр суралцах зөвлөгөөг үнэгүй өгч байна.

Орос хэл, сонгон хичээлээр туршилтын тест сорилуудад оролцож өөрийгөө сорих, азын хонжворт сугалаанд оролцож болох аж.

ОХУ-ын ЭСЯ, БСШУСЯам-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн гуравдугаар сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн цагийн хуваарь:

  • Гуравдугаар сарын 16-нд 11:00-19:00,
  • Гуравдугаар сарын 16-нд 17-нд 09:00-19:00,
  • Гуравдугаар сарын 16-нд 18-нд 09:00-14.00