Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Мохоо харааг эрт илрүүлэх нь хамгийн чухал

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нүд бол гэрлийг мэдэрч, хүлээн авах үүрэгтэй, тархинд очиж буй мэдээллийн 90 хувийг дамжуулдаг хамгийн чухал эрхтэн. 

Нүд нь эвэрлэг бүрхүүл, болор, нүдийг дүүргэгч цөцгий гэсэн гурван тунгалгаас бүрддэг бөгөөд эдгээрийн аль нэг нь бүдэгшин, булингартахад хараа муудах, мохоо хараа үүсэх шалтгаан болдог ажээ.

Мохоо хараа нь нүдний бүтцийн хувьд эрүүл байх боловч үйл ажиллагаанд доголдол үүсч, эргэж сэргэхгүйгээр хараа муудах, аливаа зүйлийг нүд хоёр өөр чиглэлээр харах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд өвчлөлийг эрт илрүүлэх нь хамгийн чухал юм. 

Болрын булингарыг хүүхэд төрсний дараах дөрвөн долоо хоногт сольсноор,  зовхины буултыг гурван сартайд нь эмчилж, хүүхэн харааг чөлөөлснөөр бүрэн эмчлэгдэх боломжтой.

Бичлэг

Төрөлхийн хялар нь 1.5-3 настайд илэрдэг

Нүд хоёр өөр чиглэлээр харах хялар өвчний тухайд төрөлхийн, олдмол гэсэн хоёр төрөл байх ба төрөлхийн хялар нь хүүхдийн 1.5-3 настайд илэрдэг байна. Харин олдмол хялар өвчин нь гэмтлийн, үрэвсэлт өвчнүүдээс гаралтай ба мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчилдэг аж. 

Олон улсын хэмжээнд мэс заслын бус аргаар хаалт хэрэглэн эмчлэх нь түгээмэл байдаг ба ингэхдээ сайн хараатай нүдийг нь халхлаад, муу хараатай буюу хялар нүдийг нь идэвхтэй үйл ажиллагаанд оруулан, мохоо харааг эмчлэх, давхар хялар засах боломжтой байдаг юм байна.  

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв