Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Дарханы замыг нэгдүгээр зэрэглэлийнх болгоно

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллээр Улаанбаатар-Дархан Уул чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгох ажлыг энэ хавартаа багтан эхлүүлэхээр болжээ.  

Энэхүү замыг цементбетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгон шинэчлэх юм байна.

БНХАУ-тай хамтран бүтээн байгуулалтын ажлыг дулааны улиралд багтаан дуусгана гэдгээ мэдэгдлээ.

“Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг энэ хавраас эхлэн барина. Ингэснээр замын ачаалал багасаж, ослын тоо ч буурна гэж бид харж байна” гэж Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярьсан юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь 4-р зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 3,500-3,800 автомашин зорчдог юм. Уг нь стандартаараа 600 орчим автомашин л зорчих ёстой байдаг ажээ.