Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Вена дахь салбарт суух Байнгын төлөөлөгчийг томиллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2017 оны 3 сарын 16
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томиллоо. 

Харин Байнгын төлөөлөгч Гунаажавын Батжаргалыг эгүүлэн татлаа. 

Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан байна.

Г.Баттунгалаг нь МОУХДС-ийг төгссөн. Англи, орос, франц хэлтэй. 1996 онд ГХЯ-ны Ёслолын хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн. Нью-Йорк дахь БТГ-т атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Байнгын төлөөлөгчийн орлогч, 2015 оноос Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа олон талт харилцааны чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн дипломатч юм.