Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол цэргийн баяраар Эрчүүддээ өгөх нэр хүндийн бэлэг MONTBLANC

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 16
Сурталчилгаа

Альпийн нурууны Монблан уулын нэрээр овоглосон тансаг зэрэглэлийн Montblanc брэндийг хүмүүс яагаад сонгодог вэ?

 

Montblanc брэндийн бүтээсэн 110 жилийн түүхтэй өв соёлыг бүхэлд нь зургаан жигүүрт хувааж болдог. Альпийн нурууны Монблан уулыг дээрээс нь дүрсэлсэн тус брэндийн зургаан талт хэлбэртэй логонд Montblanc-ийн бүтээсэн үзэг, цаг, өв уламжлал гээд хосгүй нандин үнэ цэнэ нь оршиж байдаг юм. Тухайлбал Montblanc-ийн уран дархчууд тансаг зэрэглэлийн үзэг, цаг, үнэт эдлэл, арьсан эдлэлээ бүтээхдээ эд эс бүрийг нь гар ажиллагаагаар хийж, алт, мөнгө, титан, алмаз зэрэг хамгийн үнэ цэнэтэй эрдэнийн эдээр урладаг уламжлалтай.

Нэр төрийн баталгаа болсон үзэг

"Үзэг бол сэлэмнээс ч хүчтэй" гэсэн үг байдаг. Сайн чанарын үзэг нь ажил хэрэгч, оюунлаг хүмүүсийн мэргэжлийнх нь гол "зэвсэг" болохын зэрэгцээ нарийн хийц бүхий сонгодог загвартай, тансаг зэрэглэлийн үзэг мөн амжилттай карьерыг илэрхийлдэг.

Одоо шинэ мянганыхан ч дижитал ертөнцөөс аль болох завсарлага авахыг хичээх болсон. Тэд гараараа урнаар бичихийг эрмэлзэж, тэмдэглэлийн дэвтэр хөтлөн, гэрээ үзэглэхдээ дахин давтагдашгүй таталбар үлдээхийг илүүд үзэж байна. Алдарт Montblanc брэндийн нэр хүндийн баталгаа болсон, гар хийцийн цагаан ба улаан алтаар бүрсэн, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй эдгээр тансаг зэрэглэлийн үзэг, үзгэн балнууд нь нас, насны эрчүүдийн амжилтын гол бэлгэ тэмдэг гэдэгт итгэлтэй байж болно. 

Энэхүү үнэ цэнэтэй чанар нь аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдээр улам бүр идэвхижиж, хүмүүс хайртай, дотны хүндээ Montblanc-ийн үзэг бэлэглэж, амжилт хүсч буйгаа илэрхийлдэг болжээ.

Montblanc үзэгний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авах боломжтой.

 

 

Сонгодог загварын бүс

Энэхүү жижиг хэрнээ маш чухал аксессуар нь таны биеийг илүү цэгцтэй бөгөөд тэгш хэмтэй харагдуулна.

Мөн мэдээж өөрийн үндсэн үүргээс гадна эрчүүдийн загварын мэдрэмж ба хувь хүний тусгал болж өгдөг. Үдшийн хүлээн авалт, ажил хэргийн уулзалт гээд ямар ч нөхцөл байдалд тохиромжтой сонгодог загварын арьсан бүснүүд таны хувцасны шүүгээнд хамгийн чухал байр суурийг эзлэх ёстой.

Бидний сонголт Montblanc брэндийн цэвэр үхрийн арьсан бүснүүд дээр тогтохоос гадна арьсан эдлэл, цүнх, түрүйвч, нэрийн хуудасны савыг та бүү орхигдуулаарай.

 
 

 

Ямар ч нөхцөлд тохирох цүнх

Хэзээ ч моодноос гардаггүй сайн чанарын арьсан цүнх бол эрчүүдийн хувьд маш зөв хөрөнгө оруулалт юм.

Үргэлж хослол өмсдөг бол мэдээж ажил хэрэгч, цэмцгэр цүнх тохиромжтой. Харин илүү хөдөлгөөнтэй амьдралын хэв маягтай эвтэйхэн бас дэгжин харагддаг үүргэвч төгс сонголт болно. Цэвэр үхрийн арьсаар хийсэн багтаамж сайтай, бат бөх энэ ажил хэрэгч цүнх нас насны, бүх салбарын мэргэжилтнүүдэд зайлшгүй хэрэгтэй аксессуар юм.

 

Төгс бугуйн цаг, ажил хэрэгч хэрнээ загварлаг цүнх, цэмцгэр бүс гээд амжилтанд хүрсэн эрчүүдийг тодорхойлох Montblanc брэндээс хайрлаж хүндэлдэг эрчүүддээ зориулсан бэлгийг Moнгол дахь албан ёсны дэлгүүрээс авах боломжтой!

Montblanc брэндийн Moнгол дахь албан ёсны Boutique дэлгүүр 
Утас: 11-320062, Хаяг: Сэнтрал таур 2 давхар

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.