Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын гишүүд нийслэлийн 9 дүүрэгт ажиллана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана.

Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм.

Тухайлбал,

  1. Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн,
  2. Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр,
  3. Хан-Уул дүүрэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг,
  4. Сонгино-Хайрхан дүүрэгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг,
  5. Багануур, Багахангай дүүрэгт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү,
  6. Налайх дүүрэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж,
  7. Сүхбаатар дүүрэгт БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү,
  8. Чингэлтэй дүүрэгт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар тус тус ажиллана.

Засгийн газрын гишүүдийг нийслэлд ажиллахад хотын удирдлагууд дагалдан ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.