Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад галын машин хүлээлгэн өгнө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN

ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд

10:00 цагт Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Шадар сайдын өрөөнд 

11:00 цагт Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох ЗГ-ын тогтоолыг танилцуулан сурталчлах хэвлэлийн бага хурал болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт "Хүний эрх шударга ёс хөгжлийн төв" НҮТББ-с Төрийн жинхэнэ албан хаагчдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.

ХЗДХЯ-нд

11:00 цагт Засгийн газар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ГХУСАЗЗ, ЦЕГ-аас хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагт Байгаль орчны газраас Улаанбаатар хотын усны бохирдлын асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдэд Гачуурт дахь бага оврын цэвэрлэх байгууламж болон Төв цэвэрлэх байгууламжаас Туул гол руу шууд хаяж байгаа ус, түүний өнөөдрийн орчны нөхцөл байдал, эргээр нь үүссэн нууруудыг үзүүлж асуудал, шийдлийн талаар танилцуулах юм.

Тусгаар тогтнолын талбайд 

11:00 цагт "Тусгаар тогтнолын эзэд" арга хэмжээ болно. Цэрэг, цагдаагийн цэргийн парад жагсаж "Дөл" тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт БСШУЯ, РЦНК, ОХУ-ын ЭСЯ-наас хамтран зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн ЭКСПО 2017”-ын талаарх мэдээлэл хийнэ. 

Корпорэйт Конвешн центрт

12:00 цагт ROADEXPO 2017 олон улсын Авто замын үзэсгэлэн конференц нээгдэнэ. Үзэсгэлэнд Герман, Итали, Солонгос, Хятад, Япон, АНУ, Турк зэрэг улсаас компаниуд оролцож байна.

Сүхбаатарын талбайд

14:00 цагт Ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй тусгай хамгаалалттай газар нутгийн 14 Хамгаалалтын захиргаадад иж бүрэн тоноглосон галын машиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

Нээлттэй нийгэм форумын Хурлын зааланд 

14:00 цагт Уул уурхайн тухай хуулийн төсөлд санал өгөх "Тусгай зөвшөөрлийн үйл явц ба шийдвэр гаргах үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.

"Туушин" зочид буудалд

16:00 цагт Монголын Ноос ноолуурын холбоо, ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб хамтран Монгол улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын оролцоотой зохион байгуулах анхны "Fashion show" арга хэмжээ болно. Энэ шоуны нь үндэсний томоохон ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэгч компаниудын загварыг Элчин сайдууд, тэдний гэргий, хүүхдүүд мөн ЭСЯ-ын ажилтнууд өмсөж загвар үзүүлэхээрээ онцлог болох юм. 

Солонгос улсын Элчин сайдын яаманд

18:00 цагт Гурав дахь үр шилжүүлэн суулгах шинэ төвийн нээлтийн ажиллагаа болно.