Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дарга нарыг угтаж, үдэх ёслол хийхийг ХОРИГЛОЛОО

ikon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас  бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс