Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдлоо

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилох шийдвэр гаргажээ.

 Д.Загджав нь НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөж, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн, Улс төрийн ухааны доктор, профессор хүн юм.

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.

Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс