Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол иргэдийг Беларусь, Оросын хооронд үйлдэгддэг дотоодын нислэгийг сонгохгүй байхыг анхаарууллаа

ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбоотойгоор оросын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр монгол иргэдэд торгууль ногдуулсан тохиолдол хэд хэд гарсан бөгөөд энэ талаар оросын талаас тодруулахад Орос, Беларусийн хооронд гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул гадны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл одоогоор байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэв.

Иймд Монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусийн хооронд зорчихгүй байх, Беларусаар дамжин ОХУ-д нисэх тохиолдолд Минск-Москва чиглэлийн олон улсын нислэгийг сонгож, Беларусь, Оросын хооронд үйлдэгддэг дотоодын нислэгийг сонгохгүй байхыг анхааруулж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР