Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Саран дээр хөл тавих анхны Орос хүнийг хайж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Оросын сансар судлалын Роскосмос агентлаг хамгийн орчин үеийн хөлгийг жолоодож 2031 онд Саран дээр газардах 6-8 хүнийг хайж эхэлжээ.

Сүүлийн таван жилд сансрын нисэгч нээлттэй шалгаруулаагүй Роскосмос нээлттэй зарын дагуу Саран дээр хөл тавих анхны Орос хүнийг тодруулах юм.

Уг хөтөлбөрийн захирал Сергей Крикалёвын хэлж байгаагаар “өрсөлдөгчдөд арьсны өнгө, хүйсний шаардлага тавигдахгүй” гэнэ. Өргөдлийг дөрвөн сарын хугацаанд хүлээж авсны дараа шалгаруулах юм. Шалгарсан хүнийг шинэ үеийн Федерация ачааны хөлгөөр анх удаа сансарт нисгэх ба дараа нь үргэлжлээд сарны хөтөлбөрт хамруулах гэнэ.

Федерация хөлөг саран дээр буухдаа дөрвөн хүнтэй багийг тээвэрлэх юм. Уг хөлгийг хамгийн анх 2023 онд Алс Дорнодын Восточная баазаас хөөргөнө.

Саран дээр хөл тавих шалгаруулалтад өрсөлдөх хүмүүс нь 35 хүртэл настай, 150-190 см өндөр, 90-ээс хэтрэхгүй килограм жинтэй байх ажээ. Мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэг шаардана. Инженерийн эсвэл онгоц жолоодох мэргэжил, туршлага мөн шаардагдах юм.

Биеийн хөгжил сайн, гүйлтийн цанаар 5 км туулах чадвартай байх ёстой. Мөн бие бялдрын хөгжлийн, сэтгэцийн шалгалтаар орох юм.

Орос улс одоогоор 30 сансрын нисэгчтэй. Тэдний 14 нь сансарт нисэж үзээгүй байгаа. Ахмад нь 58 настай Геннадий Падалка. Тэрээр сансарт өнгөрүүлсэн нийт хугацаагаар дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байгаа. Харин хамгийн залуу нь 31 настай Иван Вагнер юм байна.

2012 онд Роскосмос хамгийн сүүлд ийм нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian